Жаргалсайханы Золжаргал
Нүүр хуудас

Жаргалсайханы Золжаргал

УИХ-ын гишүүн, инженер

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрж, хүүхэд насаа Баянгол дүүрэгт өнгөрөөсөн. ОХУ-ын Санкт-Петербургийн уул уурхайн их сургууль, Токио хотын технологийн их сургуулийг төгссөн инженер.

Уул уурхай, эрчим хүч, ногоон хөгжлийн салбарт хорь гаруй жил ажилласан. Технологийн шийдлээр улс орноо хөгжүүлэх үзэл баримтлалаа номоороо дамжуулан олонд түгээдэг.

Төрсөн газар
Хөвсгөл, Мөрөн хот
Боловсрол
Санкт-Петербург УУИС · Токио ТИС
Мэргэжил
Инженер
Миний тухай

10 баримт

  1. 1

    Миний аав хөгжмийн зохиолч Жигжидийн Жаргалсайхан. Ээж бүжигчин Жүгдэрийн Золбоо. Аав минь мэргэжлийн удирдаач, хөгжмийн зохиолч хүн байсан.

  2. 2

    Би Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн.

  3. 3

    Хүүхэд насаа Баянгол дүүрэгт өнгөрөөсөн. 77 дугаар сургууль, 97 дугаар сургууль, Мөрөн хотын 1 дүгээр сургуульд сурсан.

  4. 4

    ОХУ-ын Санкт-Петербургийн уул уурхайн их сургууль, Токио хотын технологийн их сургуулийг төгссөн.

  5. 5

    Боксын спортоор хичээллэдэг байлаа. Санкт-Петербургийн уул уурхайн их сургуулийн шигшээ багийн гишүүн, ОХУ-ын дэд мастер.

  6. 6

    Гэр бүл: Эхнэр В.Агата Польш улсаас Монголд бэр болж ирээд 20 жил болж байна. Монгол, Төвд хэл бичигтэй, уламжлалт анагаах ухааны их эмч. З.Амар, З.Тамир гэдэг хоёр хүүтэй.

  7. 7

    «Монголын түлш эрчим хүч», «Нүүрснээс кокс ба шингэн түлш үйлдвэрлэх технологи» ном бичиж, Фредерик Бастиатын «Эдийн засгийн зохицол» номыг орчуулсан.

  8. 8

    Орос, англи хэл чөлөөтэй. Япон, польш хэлний суурь мэдлэгтэй.

  9. 9

    Дуртай хоол цуйван. Гэхдээ жин нэмэхээс эмээгээд дуртай хоолоо байнга идээд байж чаддаггүй.

  10. 10

    Япон соёлд дуртай. Шинкиокушинкай каратэгийн шүүгч.

Туршлага

Ажил мэргэжлийн замнал

Уул уурхай, эрчим хүч, ногоон хөгжлийн салбарт хорь гаруй жил

  1. 2023–2024

    Агаар бохирдуулагч хөргөлтийн хийн устгал хийх шийдэл боловсруулав.

    Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөх

  2. 2022–2023

    Тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг тооцоолох аргачлал боловсруулав.

    НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр

  3. 2021–2023

    Нүүрсийг ил тод биржээр борлуулдаг болгож, хулгайг цэгцлэхэд салбараа төлөөлөн ажиллав.

    Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал

  4. 2021–2022

    Гэр хороололд 10 мянган дулаан сууцны төсөл эхлэв.

    «Улаанбаатарын ногоон орон сууц» төслийн үндэсний зөвлөх (АХБ)

  5. 2019–2020

    Монгол Улсын аж үйлдвэрийн хүлэмжийн хийн ялгарлыг тооцоолж, НҮБ-ын тайланд оруулав.

    Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын шинжээч

  6. 2019

    Ноос ноолуурын үйлдвэрүүдэд тогтвортой хөгжлийн гэрчилгээ нэвтрүүлэх ажилд оролцов.

    Европын холбооны «Свич Азиа» төслийн техникийн зөвлөх

  7. 2017–2018

    Дулаан байшин барихад олгох зээлийн эх үүсвэрийг Дэлхийн уур амьсгалын ногоон сангаар батлуулж чадав.

    Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын шинжээч

  8. 2014–2016

    Нарийнсухайт нүүрс баяжуулах үйлдвэр байгуулагдав.

    «Монголын Алт» ХХК, төслийн менежер

  9. 2010–2011

    Элдэв хагас коксын үйлдвэр байгуулагдав.

    «Монголын Алт» ХХК

  10. 2004–2008

    Хөх цав цементийн үйлдвэр болон эрдэс боловсруулах бусад төслүүд дээр ажиллав.

    «Монголын Алт» ХХК

Оролцоо

Нийгэм, улс төрийн 10 үйлс

Өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлууд

  1. 01

    Дунд гол, Туул голыг тохижуулах санал боловсруулж, ХҮН намын төлөөлөгчдөөр дамжуулан 2020 оны 12 дугаар сард Нийслэлийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд тусгуулж чадав.

  2. 02

    Хотын төв рүү 20 минут! Улаанбаатар хотын хаанаас ч төв рүүгээ 20 минутад хүрэх тооцооллыг ХҮН намын 2020 оны Нийслэлийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгаж байв. Хожим 2024 онд Засгийн газраас «Хорин минутын хот» төлөвлөгөөгөө танилцуулсан.

  3. 03

    Паркаа аврах хөдөлгөөнийг ХҮН намаас эхлүүлж, 2021.04.03-нд болсон жагсаалыг зохион байгуулав.

  4. 04

    2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Дангаасүрэнгийн Энхбатыг дэмжих иргэдийн цуглаанд сайн дураараа оролцож, нийтийн алхалт хийж, ухуулагч, ажиглагчаар үнэ төлбөргүй ажиллав. Сайн дурын оролцоог «Зөв хүн электорат» эвслийн зүгээс ахлан зохион байгуулав.

  5. 05

    2020 онд УИХ-д нэр дэвшиж байхдаа «Нягтрал хэтэрсэн орон сууцны хороолол дунд нэмж барилга барихыг хуулиар хориглоно» хэмээн зарлаж явсан. Үүнийгээ Т.Доржханд гишүүнээр дамжуулан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6.5-д тусгуулав.

  6. 06

    Нийтэд техник технологийн мэдээлэл түгээх зорилготой «Монгол инженер» сониныг 2023–2024 онд эрхлэн гаргаж, үнэ төлбөргүй түгээв.

  7. 07

    «Хүүхэд бүрд гадаад хэл» уриатайгаар «Ж.Золжаргал инженерийн найзууд» фэйсбүүк группээс англи хэлний зуны сургалтыг 2023 оноос зохион байгуулж эхлэв.

  8. 08

    Эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, зам тээвэр, аж үйлдвэрлэл, эрчим хүч гэх мэт салбар бүрийн онцлогийг харуулсан «Инженерийн шийдэл» нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр 2023–2024 онд ажиллав.

  9. 09

    «Баялгийн сан» хэмээх санаачилгын ард нуугдаж, уул уурхай, эдийн засгийг намын мэдлийнх болгох санаархалтай өөрчлөлтийг эрх баригчид хуульд тусгав. Улсын эдийн засаг намын мэдэлд очсоноор төрийн тогтолцоо өөрчлөгдөж, чөлөөт нийгэм, ардчилал устах эхлэл тавигдаж байгааг зарлав.

  10. 10

    «21 дүгээр зуунд та бидний хүүхдүүд ямар нийгэмд амьдрах вэ? Цөөн монголчууд сул талаа технологиор орлуулж, дэлхийгээс хоцролгүй хэрхэн хөгжих вэ?» хэмээх асуултад хариу болгон «Инженерийн 10 шийдэл» номыг бичиж өргөн олонд түгээв.

Мөрийн хөтөлбөр

Инженерийн 10 шийдэл

Олсон орлогоо өөртөө их үлдээ, татварт бага төл!

Ингэвэл Та урам орж, улам ихийг хийж бүтээнэ. Бараа үйлчилгээ хямдарна. Үйлдвэрлэл хөгжинө. Ажлын байр нэмэгдэнэ. Монгол Улс хөгжинө.

Бид дахиж тог таслахгүй

Гадаадаас эрчим хүч авдаг мөнгөөрөө дотооддоо цахилгаан станцууд барьж, тарифын зохицуулалт хийж, үйлдвэр, өрхүүдийг цахилгаанаар бүрэн хангана.

Баялгийг намд биш иргэн Танд!

Намчдыг нийтийн өмчөөс холдуулах хуулийн зохицуулалт хийснээр томоохон үйлдвэр уурхайг Засгийн газар биш иргэд эзэмшдэг, нээлттэй хувьцаат компани болгоно.

Хөшөөнд биш хүндээ хөрөнгө оруулна!

Хөшөө барьж, боржур солих мэтийн үрэлгэн төсвийг багасгаж, зөрүүг нь хүүхэд залуучуудын боловсрол, багш эмчийн цалин, нийгмийн хөгжилд ашиглана.

Хот — эрүүл орчин, орон гэр минь

Нийтийн эзэмшлийн талбай бүрд гэрчилгээ олгож, санал асуулгаар ашиглуулна. Хотын мэдэлд үлдсэн талбайг зөвхөн ногоон байгууламж, спортын талбай, дулаан зогсоолд ашиглана. Хуучин угсармалуудыг дулаалж, хашаандаа дулаан байшин барихад дэд бүтцийн нөхцөл тавихгүйгээр ипотекийн зээл олгоно. Гэр хороололд цэвэр, бохирын холболт хийж, боломжгүй газарт зөөврийн үйлчилгээг нэвтрүүлнэ.

Монголын их өртөө

Уудам Монгол ороо бүрэн хамарсан төмөр замын сүлжээ, авто тээврийн хүчирхэг дэд бүтэцтэй болно. Дотоодын тээвэрчдийг дэмжинэ.

Дэлхийн Монгол

Дэлхийд сурч, өрсөлдөх хүүхэд залуучуудад сургалтын зээл, тэтгэлгийг нэмэгдүүлж, шударгаар олгоно. Монгол хүүхэд бүр хос хэлтэй болно. Гадаадад байгаа монголчууддаа Монгол Улсын иргэний эрхийг бүрэн эдлүүлнэ.

Боловсролтой цэрэг

Онцгой, цэрэг, цагдааг орчин үеийн хэрэгслээр хангаж, хугацаат цэргийн албан хаагчдад мэргэжлийн боловсрол, гадаад хэлний мэдлэг олгоно.

Төр бол шударга ёс

Үндсэн хуулийн цэц, шүүхийг намчдаас хараат бус болгож, төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулна. Шүүхийн шийдвэргүйгээр баривчлахыг хязгаарлана. Цахим технологийг эрх чөлөөг хязгаарлахад биш хамгаалахад ашиглана.

Тэгш оролцоо — хүртээмжтэй хөгжил

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран хамгаалагч гэр бүлтэй нь хамт анхааран дэмжинэ. Хүүхдийн сургууль, цэцэрлэгийн тоог нэмж, хот тохижилтын хүртээмжтэй стандартыг мөрдүүлнэ. Нийгмийн оролцоо, цалин, бизнес эрхлэлтэд хүйсийн ялгааг арилгана.

Инженер Ж.Золжаргалын найзууд

Бүгдээрээ баг болж зөв өөрчлөлтийг авч ирье.

Дэмжигчээр бүртгүүлэх